2025 оны PISA-н онцлог талууд
Олон Улсын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага /OECD/-с зохион байгуулдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд /PISA/ Монгол Улс 2025 онд хоёр дахь удаагаа оролцож буйтай холбогдуулан энэ жилийн үнэлгээний онцлог талууд болон тус үнэлгээнд оролцохын давуу талыг танилцуулж байна.
2025 оны PISA-н онцлог талууд:
- PISA-н үндсэн 3 чиглэлээс /Математик, байгалийн ухаан, унших чадвар/ гадна нэмэлтээр цахим орчинд суралцах чадварыг үнэлэх зорилго бүхий шинэлэг даалгаврууд багтсан.
- Түүвэрт сонгогдсон сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид болон байгалийн ухааны багш нар асуулга судалгаанд хамрагдаж, сурагчдын үр дүнг өргөн хүрээнд шинжих боломж бүрдсэн.
PISA-н ач холбогдол:
- PISA үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсролын салбарын цаашдын бодлого, чиглэлийг тодорхойлох, бусад улс орноос туршлага судлах;
- Монгол Улсын боловсролын салбарын мэргэжилтнүүд, үнэлгээний экспертүүд, судлаачид болон багш, сурагчид олон улсын түвшний үнэлгээний үйл ажиллагаа, даалгавар, дата өгөгдлөөс туршлага судалж эх орондоо нутагшуулах, шинэчлэлт хийх боломж бүрдэж байна.
- 2025 онд Монгол Улсаа төлөөлөн сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд /PISA/-д оролцож буй нийт 191 сургуулийн 7446 сурагч, багш, эцэг эх нартаа амжилт хүсье.
<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/YJA7bjy20Xc?si=RBuSjokrQomL0CNc" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share" referrerpolicy="strict-origin-when-cross-origin" allowfullscreen></iframe>